Системд хэрхэн бүртгүүлэх вэ?
Баруун дээд хэсэгт - Бүртгүүлэх/Нийлүүлэгч 1. Байгууллагын регистрийн дугаар оруулах, өөр газар фокуслах Анхаарах зүйлс: - Байгуулага системд бүртгэлтэй байвал мэдээлэл автоматаар бөглөгдөж гарч ирнэ, - Үгүй тохиолдолд мэдээллийг та өөрөө бөглөнө 2. * - оор тэмдэглэсэн хэсгийг заавал бөглөнө, Өргөдөл хэсэгт материалыг *.pdf файлын төрөлтэй хавсаргаж илгээнэ 3. Өргөдөл ажлын 3 өдөрт батлагдах бөгөөд амжилттай үед хариу бүртгүүлсэн цахим хуудсанд ирэх бөгөөд холбоос хэсгээр орж баталгаажуулна 4. Бүртгүүлэх өргөдлийн Хариуцсан ажилтны хэсэгт бөглөсөн Хэрэглэгчийн нэр, нууц үгийг ашиглан нэвтэрнэ.
Цахим гарын үсэг хэрхэн авах вэ?
Цахим гарын үсгийн тухай хууль батлагдсанаар аж ахуйн нэгжүүдэд цахим гарын үсэг тараагдаж эхэлсэн. Олгож байгаа байгууллагууд: 1. Монпасс ХХК нь тусгай зөвшөөрөл эзэмшдэг эрх бүхий компани бөгөөд www.monpass.mn цахим хуудаснаас дэлгэрэнгүй мэдээллийг авна уу 2. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, жич: www.monpass.mn цахим хуудсаар дамжин гэрээний төсөл авчирсан, төлбөр хураамжийг төлсөн этгээдэд 3. Дүнжингарав худалдааны төвд байрлах "Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төв" 4. Орон нутагт - Орон нутгийн өмчийн газрууд
Цахим гарын үсгийг зайлшгүй авах ёстой юу?
Тийм, Таны илгээж буй тендер тухайн гарын үсгээр нууцлагдаад сервер дээр хадгалагдана. Тэр нь тендерийн нээлтийн өдөр нийтийн өмнө нээх түлхүүрээр нээх хүртэл нууцлагдана.
Тендерийн тухай хаанаас тодруулж асуух вэ?
Захиалагч байгууллага тендерийн урила нийтэлдэг бөгөөд тодруулах зүйл байвал холбоо барих хаягаас мэдээллээ авна. Дараах урилгын хэсгээс улаанаар тодруулсан нь захиалагч байгууллага: "Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл" төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар эрх бүхий тендерт оролцогчдоос БХС-ын албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд орон сууц нийлүүлэх -ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баталгаа гаргах гэтэл Танай системд бүртгэлгүй байна гэж банкны ажилтан хэлсэн.
Цахим тендерийн баталгааг бүх арилжааны банкуудаар гаргуулна. Баталгаа гаргахдаа: 1. Цахим системд бүртгүүлсэн байна. 2. Тендерт оролцох хураамж болох 50 мянган төгрөгийн арилжааны банкны цахим төлбөрийн систем ашиглаж төлсөн байх 3. Оролцож буй тендер шалгаруулалт нь багцтай тохиолдолд тухайн оролцох гэж байгаа багцыг идэвхжүүлсэн байх шаардлагатай 4. Тендерийн нээлт хийхээс өмнө тухайн тендерийн баталгаа зөв харагдаж байгаа эсэхийг өөрөө хянах боломжтой
Хэрэглэгчийн гарын авлага байдаг уу?
Хэрэглэгчийн хөтөч хэсэгт заавар байршуулсан байгаа тухайн үйлдлийг хийж гүйцэтгэж байгаа видеог товъёогийн дагуу оруулсан болноСистемтэй холбоотой мэдээлэл хаанаас авах вэ? Ямар утсаар холбоо барих вэ?
Хэрэглэгчийн онлайн туслах хэсгийг ажилуулж байгаа бөгөөд асуух асуултаа товчхон оновчтой бичсэнээр хариултаа тэр дор нь эсвэл и-мэйл хаягаар хүлээн авах боломжтой, мөн 62263014, 62263023, 62263026 утсуудаар холбогдож болноТендер шалгаруулалтын нээлтэд заавал очих ёстой юу? Амжихгүй бол яах вэ?
Хялбаршуулсан цахим тендер шалгаруулалтын нээлтэнд заавал биеэр оролцох албагүй бөгөөд нээлт хийгдсэн даруйд Тендер шалгаруулалт цэсний Тендер шалгаруулалтын үр дүн дэд цэсэнд нийтлэгдэнэ. Хэрвээ мэдээлэл байхгүй байвал тухайн захиалагч байгууллагад хандаж болно.Тендер шалгаруулалтын үр дүн буюу ямар компани шалгарч гэрээ байгуулах болсон талаар мэдэж болох уу?
Тендер шалгаруулалтын үр дүнгийн мэдээллийг Захиалагч байгууллага гэрээ байгуулсаны дараа системд оруулах бөгөөд хэрэв оруулсан бол www.tender.gov.mn системийн Тендер шалгаруулалт цэсний Тендер шалгаруулалтын үр дүн дэд цэсэнд урилга бүрээр шалгарсан эсэх, шалгараагүй шалтгааны хамт нийтлэгдэнэ. Хэрвээ мэдээлэл байхгүй эсвэл дутуу байвал тухайн захиалагч байгууллагадаа хандаж болно.Тендерт оролцох хураамж гэж юу вэ?
Тендерийн баримт бичгийг хувилж олшруулах, зарлан нийтлэхэд зориулж тендерийн баримт бичгийг өндөр үнээр худалддаг байсан, цахим тендерийн хувьд энэ зардал багассан бөгөөд цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журамд 50,000 гэж заасан. Энэ төлбөрийг бүх арилжааны банкны цахим төлбөр тооцооны систем ашилгах эрх бүхий хувь хүний картаар төлбөр төлж тендерт материал явуулах эрх үүсдэг болноТендерийн баталгааг хэрхэн цуцлах вэ?
Хялбаршуулсан цахим тендерт тендерийн баталгаа гаргасан ба тендерийн баталгаа цуцлах эрх үүссэн үед буюу "Тендер шалгаруулалт" амжилтгүй болсон эсвэл Гэрээ байгуулагдсан бол өөрийн эрхээр нэвтрэн орж, ОРОЛЦСОН ТШ-ЫН ЖАГСААЛТ цэсээр орон баталгаа цуцлах хүсэлтийг гаргасны дараа захиалагч байгууллагад мэдэгдэнэ, захиалагч байгууллага туахйн хүсэлтийг зөвшөөрсөнөөр банк "Тендерийн баталгаа"-г цуцлах боломжтой болноТендер хэрхэн илгээх вэ?
Ирүүлж буй тендерт нэгдсэн товъёог үйлдэж түүний дагуу бэлдсэн *.pdf файлын төрөлтэй системд хавсарган ирүүлнэ. Энэ файл бэлтгэхдээ нэг файл нь 15 мегабайт, нийт 100 мегабайт хүртэлх хэмжээтэйгээр бэлтгэнэ.Өргөдлийн маягт
Дараах линк дээр дарж танилцна уу. Өргөдлийн маягт харах.Гэрээ байгуулах мэдэгдэл авсан компанийн тендертэй хэрхэн танилцах вэ?
2019 оны 12 сарын 09 өдрийн "ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ЦАХИМ СИСТЕМЭЭР ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ, ХОЛБОГДОХ МЭДЭЭЛЛИЙГ ЗАРЛАН МЭДЭЭЛЭХ ЖУРАМ"-ын 3.2.7. Үнэлгээний хороо хуулийн 29.1-д заасан мэдэгдэл хүргүүлсэн өдөрт багтаан цахим системд тендер шалгаруулалтын үр дүнг үнэн зөв, бүрэн нийтэлж, шалгарсан тендерт оролцогчийн ирүүлсэн тендерийн нууцлаагүй хэсгийг Сангийн сайдын 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 132 дугаар тушаалаар батлагдсан “Тендер шалгаруулалтын материалыг тухайн тендерт оролцогчдод ил болгох журам”-ын дагуу ил болгох. Ингэхдээ "ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛЫГ ТУХАЙН ТЕНДЕРТ ОРОЛЦОГЧДОД ИЛ БОЛГОХ ЖУРАМ"-ын 2.5 Энэ журмын 2.4-т заасны дагуу шалгарсан оролцогчийн тендерийн материалыг ил болгох хугацаа нь хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.3 дахь хэсэгт зааснаар гэрээ байгуулах эрх олгосон өдрөөс эхлэн ажлын 5 хоног байна. Жич: Системд үр дүн оруулсан хугацаанаас эхлэн тооцно. Захиалагч талаас үнэлгээний хороо үр дүнгээ цахим системд нийтлэсний дараа Тендерт оролцогч тал оролцож буй тендер шалгаруулалт хэсгээг байгууллагын регистрийн дугаараар холбогдон үзэх боломжтой болох юм