Мэдэгдэл
Дархан-Уул аймгийн онцгой коммиссын гаргасан шийдвэрийг үндэслэн нээлттэй дуудлага худалдааг 2021 он 05-р сарын 12-ны өдрийн 14:00 цаг хүртэл сунгах болсныг мэнэдгдэж байна.
Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 105 дугаар тогтоолын дагуу дараах тээврийн хэрэгслүүдийг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдахаар шийдвэрлэв.
- Дуудлагаар худалдах хөрөнгийн танилцуулга
№ |
Байгууллагын нэр
|
Тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар |
Үйлдвэрлэсэн, ашиглалтад орсон он |
Нийт гүйлт /км/ |
Худалдах доод үнэ |
Дэнчингийн хэмжээ |
/төгрөг/ |
||||||
1 |
Аймгийн Нэгдсэн эмнэлэг |
Хьюндай Старекс 50-01 ДАХ |
2000/ 2015 |
219,350 |
1,500,000 |
375,000 |
2 |
УАЗ-31519 59-48 ДАР |
2006/ 2010 |
299,882 |
800,000 |
200,000 |
- Дуудлагын худалдааны ерөнхий мэдээлэл
Дуудлагын худалдаа болох хугацаа: 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 14:00 цагт
Дуудлагын худалдаа болох газар: Аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын заал
Дэнчинг байршуулах данс:
Хүлээн авагч байгууллага: Орон нутгийн өмчийн газар РД:4264231
Дансны дугаар: Төрийн сан 100190051424
Гүйлгээний утга: Овог нэр, автомашины дугаар бичих
- Дуудлагын худалдаанд хүсэлт ирүүлэх
Дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийг 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 12:00 цаг хүртэл аймгийн Засаг даргын Тамгын газрын 105 тоот өрөөнд хүлээн авна. Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу.
Дуудлагын худалдаанд оролцох хүсэлт нь зөв, цэвэр бөглөсөн худалдаанд оролцох хүсэлтийн маягт, дэнчин төлснийг нотлох баримт, иргэний үнэмлэх (хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээ)-ийн хуулбар зэрэг баримтаас бүрдэнэ.
- Худалдах хөрөнгийн талаар мэдээлэл авах
Дуудлагаар худалдах хөрөнгийг аймгийн Орон нутгийн өмчийн газрын “Өмч хамгаалах төв”-д /Дархан сумын 15 дугаар багийн Булганы аж ахуйн хажууд/ ажлын цагаар буюу 09:00-16:00 хооронд очиж үзэж болох бөгөөд дуудлагын худалдааны хөрөнгийн талаарх мэдээллийг цахим хуудаснаас авна уу.
Дархан-Уул аймаг, Орон нутгийн өмчийн газар,
Нутгийн удирдлагын ордон, 1 дүгээр давхар, 105 тоот өрөө
Утас: 70370144, 99370718