ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ГАЗАР

Эрхэм зорилго:

Орон нутгийн өмчийн талаарх бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, удирдлагаар хангах, өмчийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, Худалдан авах ажиллагааг ил тод нээлттэй, өрсөлдөх тэгш боломжтой хариуцлагатай, үр ашигтай зохион байгуулахад оршино.

Зорилт:

Орон нутгийн өмчийн газар нь эрхэм зорилгыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дор дурдсан зорилтыг ханган ажиллана:

Орон нутгийн өмчийн харилцааны чиглэлээр:

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль тогтоомжид нийцүүлэн өмчийн харилцааны чиглэлээр бодлогын баримт бичиг боловсруулан батлуулж, түүний хэрэгжилтийг ханган ажиллах,  

Орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, компани, үйлдвэрийн газрын засаглалыг сайжруулах, үр ашигтай ажиллуулахад хяналт тавьж  орон нутгийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх,

Орон нутгийн өмчийн үндсэн хөрөнгийн нэгдсэн бүртгэл хөтөлж, мэдээллийн санг бүрдүүлэхэд бүртгэлээр хяналт тавих,

Орон нутгийн өмчийн Улсын үзлэг, тооллогыг тухайн жилд холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулах, нэгтгэн тайлагнах,

Орон нутгийн өмчийн барилга байгууламж, эд хөрөнгийг түрээслэх, орон нутгийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгийг данснаас хасах (худалдах, шилжүүлэх, акт тогтоон устгах), шинээр олж авах харилцааг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулах,

Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн санхүүгийн тайланг хүлээн авч нэгтгэх, дүн мэдээ гаргах, орон нутгийн өмчийн болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжид бүртгэлээр хяналт тавих, зөрчлийг арилгуулах,

Худалдан авах ажиллагааны чиглэлээр:

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны тухайн жилийн төлөвлөгөөг боловсруулах, батлуулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах,

Худалдан авах ажиллагааг ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай зохион байгуулах, тайлагнах;

Худалдан авах ажиллагааны чиглэлээр  мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх,  удирдлагаар хангах, сургалт зохион байгуулах

            Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 09 дүгээр тогтоол, аймгийн Засаг даргын 2016 оны Б/20 дугаарын захирамжаар Орон нутгийн өмчийн газар байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байна.

            Бид орон нутагт худалдан авах ажиллагаа, орон нутгийн өмч хөрөнгийн бүртгэл, ашиглалт хамгаалалт гэсэн 2 чиглэлээр төрийн үйлчилгээг иргэд олон нийтэд хүргэж байна.

            Орон нутгийн өмчийн газар нь орон нутгийн өмчит 95 хуулийн этгээдийн орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах, хамгаалахтай холбоотой бүртгэл, тооллого явуулах, өмчийн бүрэн бүтэн байдал, орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн санхүүгийн байдалд хяналт тавих үндсэн үүрэг хүлээж ажилладаг. Орон нутгийн өмчийн бүртгэл хөтөлж, мэдээллийн санг бүрдүүлэн  бүртгэлээр хяналт тавих, орон нутгийн өмчид хөрөнгө бүртгэх, шилжүүлэх эд хөрөнгийн асуудлыг судлан шийдвэрлүүлэх ажлыг зохион байгуулж байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон холбогдох хууль, эрх зүйн акт, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны зорилт, чиг үүргийг хэрэгжүүлж төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр хэрэгжих худалдан авах ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд мэдээлэл, үйлчилгээ үзүүлэх, ил тод нээлттэй, шилэн тендер шалгаруулалтын бодлого баримтлан, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтлан ажиллаж байна.

Хамтран ажилладаг нийт байгууллага, хамт олон, хэрэглэгч, үйлчлүүлэгч та бүхэнд амжилт, бүтээлийн дээдийг хүсэн ерөөе. Сайн үйлс дэлгэрэх болтугай.

 

ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ГАЗРЫН

ДАРГА Б.БААСАНЖАРГАЛ

Бусад мэдээллүүд...

Хуудас 2 -с 1

Санал асуулга

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн хэрэгжилт хэрхэн хангагдаж байна гэж та үзэж байна вэ?