Баруун дээд хэсэгт - Бүртгүүлэх/Нийлүүлэгч 1. Байгууллагын регистрийн дугаар оруулах, өөр газар фокуслах Анхаарах зүйлс: - Байгуулага системд бүртгэлтэй байвал мэдээлэл автоматаар бөглөгдөж гарч ирнэ, - Үгүй тохиолдолд мэдээллийг та өөрөө бөглөнө 2. * - оор тэмдэглэсэн хэсгийг заавал бөглөнө, Өргөдөл хэсэгт материалыг *.pdf файлын төрөлтэй хавсаргаж илгээнэ 3. Өргөдөл ажлын 3 өдөрт батлагдах бөгөөд амжилттай үед хариу бүртгүүлсэн цахим хуудсанд ирэх бөгөөд холбоос хэсгээр орж баталгаажуулна 4. Бүртгүүлэх өргөдлийн Хариуцсан ажилтны хэсэгт бөглөсөн Хэрэглэгчийн нэр, нууц үгийг ашиглан нэвтэрнэ.
Цахим гарын үсгийн тухай хууль батлагдсанаар аж ахуйн нэгжүүдэд цахим гарын үсэг тараагдаж эхэлсэн. Олгож байгаа байгууллагууд: 1. Монпасс ХХК нь тусгай зөвшөөрөл эзэмшдэг эрх бүхий компани бөгөөд www.monpass.mn цахим хуудаснаас дэлгэрэнгүй мэдээллийг авна уу 2. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, жич: www.monpass.mn цахим хуудсаар дамжин гэрээний төсөл авчирсан, төлбөр хураамжийг төлсөн этгээдэд 3. Дүнжингарав худалдааны төвд байрлах "Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төв" 4. Орон нутагт - Орон нутгийн өмчийн газрууд
Тийм, Таны илгээж буй тендер тухайн гарын үсгээр нууцлагдаад сервер дээр хадгалагдана. Тэр нь тендерийн нээлтийн өдөр нийтийн өмнө нээх түлхүүрээр нээх хүртэл нууцлагдана.
Захиалагч байгууллага тендерийн урила нийтэлдэг бөгөөд тодруулах зүйл байвал холбоо барих хаягаас мэдээллээ авна. Дараах урилгын хэсгээс улаанаар тодруулсан нь захиалагч байгууллага: "Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл" төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар эрх бүхий тендерт оролцогчдоос БХС-ын албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд орон сууц нийлүүлэх -ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Цахим тендерийн баталгааг бүх арилжааны банкуудаар гаргуулна. Баталгаа гаргахдаа: 1. Цахим системд бүртгүүлсэн байна. 2. Тендерт оролцох хураамж болох 50 мянган төгрөгийн арилжааны банкны цахим төлбөрийн систем ашиглаж төлсөн байх 3. Оролцож буй тендер шалгаруулалт нь багцтай тохиолдолд тухайн оролцох гэж байгаа багцыг идэвхжүүлсэн байх шаардлагатай 4. Тендерийн нээлт хийхээс өмнө тухайн тендерийн баталгаа зөв харагдаж байгаа эсэхийг өөрөө хянах боломжтой