ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ГАЗАР

     2023 оны Худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд орон нутгийн төсвийн
хөрөнгө оруулалтаар хэрэгжих 235.0 сая төгрөгийн төсөвт өртөгтэй 2, аймгийн орон
нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих 4,412.7 сая төгрөгийн
төсөвт өртөгтэй 15, авто замын сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих 3,713.4 сая
төгрөгийн төсөвт өртөгтэй 4, БОХНСАХЗ-аар санхүүжигдэх 214.7 сая төгрөгийн
төсөвт өртөгтэй 2, нийт 8,575.8 сая төгрөгийн төсөвт өртөгтэй, 23 төсөл, арга
хэмжээ төлөвлөгдсөн байна.
Доорх линкээр орж танилцана уу.
https://www.tender.gov.mn/mn/plan/index?year=2023&selGovernorId=139&get=1

           Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ
худалдан авах тухай хуулийн шинэчлэн найруулгын төсөл болон дагалдах хуулийн
төслүүдийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газрын ээлжит
хуралдаанаар зөвшөөрсний дагуу дээрх хуулийн төслүүдийг Сангийн сайд
Б.Жавхлан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт 2022 оны 12 дугаар сарын 14-
ний өдөр өргөн мэдүүллээ.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан
авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Монгол Улсын Засгийн газрын
үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан тендер шалгаруулалт дахь хүний оролцоог
багасгах, мэдээллийн ил тод байдал, иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх
тухай асуудал болон Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт тусгагдсан тендер
шалгаруулалтын үйл ажиллагааг цахим хэлбэрт бүрэн шилжүүлэх, гэрээ шууд
байгуулах аргачлал, шалгуурыг тодорхой болгох, гэрээний үүргээ биелүүлээгүй
иргэн, хуулийн этгээдэд хүлээлгэх хариуцлагыг дээшлүүлэх зэрэг зорилтод
нийцүүлэн боловсрууллаа.
Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд:
1. Технологийн дэвшилд тулгуурлан тендер шалгаруулалт дахь хүний оролцоог 60
хувиар бууруулах,
2. Худалдан авах ажиллагааг төлөвлөх шатнаас эхлэн гэрээ байгуулах, гэрээний
гүйцэтгэлийг хянах хүртэл шатыг цахим системээр зохион байгуулах,
3. Ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид
байх,
4. Дотоодын үйлдвэрлэл, аж ахуй эрхлэгчдийг дэмжих,
5. Худалдан авах ажиллагаанд оролцогч болон шийдвэр гаргах этгээдийн
хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр холбогдох өөрчлөлтийг тусгасан.
Сүүлийн жилүүдэд хийгдэж буй төрийн цахим шилжилтийн үр дүнд тендер
шалгаруулалтын баримт бичиг боловсруулах, үнэлгээ хийх явцыг хурдан шуурхай
зохион байгуулах боломж бүрдсэн. Мөн аж ахуйн нэгжүүдээс тендер
шалгаруулалтад оролцоход бүрдүүлж буй баримт бичгийг 70 хувиар бууруулж,
төрийн мэдээллийн системд хадгалагддаг бүх мэдээллийг тендерт оролцогчдоос
шаардахгүй байх зэрэг эерэг үр дагаврыг бий болгоно гэж үзэж байна.

Хуудас 4 -с 1

Санал асуулга

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн хэрэгжилт хэрхэн хангагдаж байна гэж та үзэж байна вэ?