ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ГАЗАР

ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ЭД ХӨРӨНГИЙН УЛСЫН ҮЗЛЭГ, ТООЛЛОГОТОЙ ХОЛБОГДУУЛАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 70 дугаар зүйлд заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2020 оны “Төрийн болон орон нутгийн өмчийн талаарх авах арга хэмжээний тухай” 9 дүгээр тогтоолоор төрийн болон орон нутгийн өмчийн үзлэг тооллогыг 2022 онд зохион байгуулахаар шийдвэрлэсэн.
Засгийн газрын 2020 оны 09 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд аймгийн Орон нутгийн өмчийн газар нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газартай хамтран сургалтыг зохион байгууллаа.
Сургалтад төрийн өмчийн 43, орон нутгийн өмчит 95 хуулийн этгээдийн дарга, нягтлан бодогч нар хамрагдаж байна.

Л.Батчимэг

Санал асуулга

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн хэрэгжилт хэрхэн хангагдаж байна гэж та үзэж байна вэ?