ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ГАЗАР

Орон нутгийн өмчийн газрын албан хаагчдыг шагнаж урамшууллаа.

Дархан хотын 60 жилийн ойг тохиолдуулан Тус газрын Худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Р.Отгонжаргал, Жолооч П.Батсуурь нар “Дархан 60” дурсгалын тэмдэг, Өмчийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Одгэрэл, Хууль, эрх зүй хүний нөөцийн мэргэжилтэн Л.Мягмарсүрэн нар “Найрамдлын Дархан тэмдэг”, Өмчийн бүртгэл, хадгалалт, хамгаалалт хариуцсан мэргэжилтэн Э.Удвал, Л.Батчимэг нар аймгийн “Тэргүүний ажилтан”, “Өмч хадгалах төв”-ийн сахиул Ш.Мөнхбаяр аймгийн Засаг даргын “Жуух бичиг”, Худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Ж.Энхцэцэг Сангийн яамны “Жуух бичиг” шагналаар тус тус шагнагдсаныг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Хүрэлчулуун, Орон нутгийн өмчийн газрын дарга Б.Баасанжаргал нар гардуулж өглөө. Шагнал хүртсэн албан хаагчдад баяр хүргэж цаашдын ажилд нь амжилт хүсье.

Л.Батчимэг

Санал асуулга

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн хэрэгжилт хэрхэн хангагдаж байна гэж та үзэж байна вэ?