Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын “Од” цогцолбор сургуулийн цайны газрын үйл ажиллагааг эрхлэх түрээслэгчийн сонгон шалгаруулалт 2021 оны 03 дугаар сарын 09-ны өдрөөс эхлэн зарлагдаж байна.
Сонгон шалгаруулалтын материал авах эцсийн хугацаа: 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 09 цагт
Материал хүлээн авах хаяг: Орон нутгийн өмчийн газар /Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын 105 тоот өрөө/
Материал нээх хугацаа, хаяг: 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 10 цагт Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын 105 тоот өрөө
Талбайн түрээслүүлэх үнийн доод хэмжээ: Дархан сумын сургууль 1 м.кв-ийн доод үнэ 7000 төгрөг /Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 13/02 дүгээр тогтоол/
№ |
Сургуулийн нэр |
Хаяг |
Талбайн хэмжээ /м.кв/ |
1 |
“Од” цогцолбор сургуулийн А байр |
Дархан сумын 16-р баг 1 хороолол олимпын 3 гудамж 324 тоот |
102.5 |
Сонгон шалгаруулалтанд оролцогч нь дараах шаардлагуудыг хангасан байна. Үүнд:
- Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /иргэний хувьд цахим үнэмлэх/, эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг тус тус нотариатаар баталгаажуулсан хуулбар /
- Санхүүгийн чадварыг нотлох баримт /аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан 2019 он, 2020 он/
- Татвар, нийгмийн даатгал, шүүхийн шийдвэрт өр төлбөргүй болох тухай тодорхойлолт
- 2019-2020 оны хичээлийн жилд сургуулийн цайны газар түрээсэлж байсан бол төлбөр тооцоогүй талаарх тодорхойлолт /өмнө гэрээгээр үйл ажиллагаа явуулж байсан газарт өр төлбөргүй талаарх тодорхойлолт/
- Сонгон шалгаруулалтанд оролцогчийн өөрийнх нь үйл ажиллагааны талаарх нэгдсэн танилцуулга /үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн судалгааг хавсаргах/
- Ажлын туршлагын талаарх мэдээлэл /өмнө нь хийж гүйцэтгэж байсан ижил төстэй ажил, хийж гүйцэтгэж байсан ажлын гэрээнүүдийг хавсаргах/
- Талбай болон эд хөрөнгө түрээслэх үнийн санал
- Цайны газрын үйл ажиллагааг эрхлэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт, техникийн тодорхойлолт, бодит фото зургаар баримтжуулах
- Нийтийн хоолны чиглэлийн технологийн бичиг баримт
- Ажиллах хүчний мэдээлэл, тодорхойлолт мэргэжлийн диплом /үнэмлэх/-ийн хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх /Дархан-уул аймгийн иргэн байх/
- Мэргэжлийн тогоочтой байх /хоол зүйч эсвэл нийтийн хоолны технологич байх шаардлагатай/
- Тогооч, ажилчид нь эрүүл мэндийн шинжилгээний дэвтэртэй байх шинжилгээнд хамрагдсаныг нотлох баримт бичиг
- Хүнсний түүхий эд, материалыг хэрхэн бэлтгэх, хаанаас нийлүүлэх талаар мэдээлэл /гэрээт гүйцэтгэгчээс нийлүүлж буй тохиолдолд сав, баглаа боодол, шошготой байх, бүтээгдэхүүн нь итгэмжлэгдсэн байгууллагаар дүгнэлт гаргуулсан байх/
- Хоолны үнийн санал, нэр төрөл, танилцуулга /хоолны цэс/
- Түрээсийн төлбөр болон барьцааг /3 сарын түрээсийн төлбөртэй тэнцэх хэмжээний/ төлөх санхүүгийн чадамжийг нотлох баримт бичиг
ЖИЧ: Дээрх материалиудыг зарласан хугацаанд, битүүмжилсэн хэлбэрээр Дархан-Уул аймгийн Орон нутгийн өмчийн газар /АЗДТГ-ын 105 тоот/-т ирүүлнэ үү.
Холбоо барих утас 7037-0144, 99370718