2023.02.09-нд
Дархан-Уул аймагт 2023 онд улс болон орон нутгийн төсөв, орон нутгийн
хөгжлийн сангийн хөрөнгө оруулалттаар хэрэгжих төсөл арга хэмжээний
худалдан авах ажиллагааны сонгон шалгаруулалтын Үнэлгээний хороонд
ажиллах эрх бүхий А3 сертификат эзэмшдэг төрийн бус байгууллагын
төлөөлөгч, иргэдийг бүртгэж байна. Бүртгэлийг аймгийн Засаг даргын Тамгын
газрын 303 тоотод хүлээж авч байна.