ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ГАЗАР
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн суурь мэдлэг олгон, Үнэлгээний хороонд ажиллах эрх бүхий АЗ сертификат олгох сургалтыг 2021 оны 12 дугаар сарын 16, 17, 18–ны өдрүүдэд зохион байгуулах тул иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, иргэдийг хамрагдахыг урьж байна.
А3 сертификатын хүчинтэй хугацаа 3 жил
Сургалтын төлбөр - 80,000 төгрөг
Орон нутгийн өмчийн газраас 2022 онд улс, орон нутгийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4-т заасны дагуу хамтран ажиллах төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодыг урьж байна.
Хамтран ажиллах төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод ирж бүртгүүлнэ үү.
Хуудас 4 -с 3