- Үндсэн хэрэглэгч
- Мэдээ, мэдээлэл
- Унших хугацаа: 1 min
- Үзсэн: 293
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийн хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийн хэлэлцүүлгийг 2021 оны 10 сарын 28-ний өдрийн 11:00 цагт цахимаар зохион байгуулах тул бизнес эрхлэгч Та бүхнийг оролцохыг урьж байна.
Уулзалтад Сангийн сайд Б.Жавхлан, сангийн яамны төлөөлөл оролцож Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд шинээр тусгагдсан зохицуулалтуудын талаар танилцуулга хийж, оролцогчдын асуултуудад хариулах болно.
Холбоо барих:
МҮХАҮТ-ын Бодлого, стратегийн газар
Утас: 88086993
Цахим шуудан: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.
ХӨТӨЛБӨР
10:30-11:00 Бүртгэл/zoom-д нэвтрэх Оролцогчид
11:00-11:10 Нээлт Сангийн сайд Б.Жавхлан
МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин
11:10-11:40 Хуулийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулга Сангийн яамны Хууль, эрх зүйн газрын Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтсийн дарга Ц.Батзул
11:40-12:50 Хэлэлцүүлэг Оролцогчид
12:50:13:00 Дүгнэлт, хаалт